
Эрхэм зорилго
Хүүхэд бүрийн суралцах тэгш боломжийг бүрдүүлэх, сурах үйлийг дэмжиж, сурлагын хоцрогдолгүй сургахад бүх талын оролцоо, хамтын үйл ажиллагааг өргөжүүлж, сурлага, хөгжил, төлөвшилд ахиц гаргах сургалт хүмүүжлийн ажлыг төлөвлөж хэрэгжүүлнэ.
Алсын хараа
Боловсролын шинэчлэлийн үйл явц, туршилт судалгаа, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа, багшийн хөгжил, сургалтын чанараар хот, улсад тэргүүлэх сургууль болох
Сургуулийн эцэг эх, асран хамгаалагчдын оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх
Суралцагчдын ялгаатай байдлыг хүндэтгэж, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах үйл ажиллагааг чанартай зохион байгуулж, багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд ахиц гарган ажиллах
Эх хэл, түүх соёл, өв уламжлалаа дээдлэхэд чиглэсэн сургалтын үйл ажиллагааг дэмжиж, мэдээлэл харилцаа холбооны дэвшилтэд технологийг хичээл сургалтын үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах, судлагдахуун бүрээр цахим хичээлийн сан бүрдүүлэх
Багш ажилтны мэргэжлийн ёс зүйг сахиж мөрдөх, баг хамт олноороо харилцааны эерэг хандлагыг эрхэмлэн, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхүйц мэргэжилтэн болоход арга зүйн дэмжлэг үзүүлэх

Үнэт зүйлс
Цэгцтэй бодлого
Бүтээлч хандлага
Хүнлэг чанар
