ТА БҮХНИЙГ ХҮНДЭТГЭСЭН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ Н.АМАРЖАРГАЛ
Мэндчилгээ
Манай цахим хуудсанд морилон саатаж буй танд 154 дүгээр сургуулийн хамт олны өмнөөс мэндчилж байна.
Нийслэлийн ерөнхий боловсролын 154 дүгээр сургууль нь Зөв Монгол хүнийг хүмүүжүүлэн сургах, тэдний авьяасыг нээн дэмжиж, амьдрах ухаантай, бүтээлч сэтгэлгээтэй, дэлхийд өрсөлдөхүйц Монгол иргэдийг бэлтгэн гаргах их үйлсэд хувь нэмрээ оруулдаг үндэсний чадварлаг багш нараар багаа бүрдүүлэн ажиллаж байна. Цахим хуудасны хувьд, орчин үеийн загвар дизайн, технологийн шийдэлд нийцүүлэн өөрчилж, сургуулийн бодлого, сургалтын хөтөлбөр, үйл ажиллагааны талаар олон нийтэд цогц мэдээлэл хүргэхийг зорих болно. 154 дүгээр сургуулийг үеийн үед дэмжин, үнэтэй зөвлөгөө, сургаалаа хайрлаж ирсэн та бүхэндээ баярлалаа. Бид ирээдүйн аз жаргалтай иргэдийг бэлтгэх их үйлсэд хамтран зүтгэгчид билээ. Цаашид ч бидний хамтын ажиллагаа үр өгөөжтэй, цэцэглэн хөгжинө гэдэгт итгэж байна.
Сонгинохайрхан уулаараа овоглож
Сурч мэдэхийн аянд шавь нараа хөтөлсөн
Содон хорооллын дэнж дээрх
154-р сургуулийн хамт олны минь
Ажил үйлс нь өөдлөн дээшилж
Амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай
Бидний тухай