ОХУ -ын Засгийн газрын 100% тэтгэлгээр суралцах шалгалтад орос хэлний багш Б.Алтанцоожийн бэлтгэн оролцуулсан 12-1 ангийн суралцагч У.Уранчимэг тэнцэж 5 жил үнэ төлбөргүй суралцах эрх авлаа. Багш суралцагчдад халуун баяр хүргэе.

ДЭЛХИЙД_ӨРСӨЛДӨХ_УЛААНБААТАР_2023 УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

НЗДТГ, НБГ, “Mongolian Extensive Reading Association” ТББ хамтран Extensive Reading аргачлалаар суралцагчдын англи хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэх, унших арга, аргачлалд сургах, багш нар харилцан туршлагаа солилцох, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар – 2023” уралдааныг анх удаа зохион байгууллаа.

Уралдаанд нийслэлийн төрийн өмчийн ЕБС-иудын 7-10 дугаар ангийн сурагчид хамрагдлаа.

Нийслэлийн төрийн өмчийн ЕБС-иудын 7-10 дугаар ангийн сурагчид 3 үе шаттайгаар оролцлоо.
7-4 ангийн 20 суралцагч уг уралдаанд оролцосноос 16 суралцагч болзлоо хангаж батламжаа гардан авлаа.

• I шат “Ангиараа зорилготой уншъя”
• II шат “Номын мэтгэлцээн”
• III шат “Туршлагаа хуваалцъя” илтгэлийн уралдаан

#АНГИАРАА_ЗОРИЛГОТОЙ_УНШЪЯ уншлагын марафон

Уншлагын марафонд нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 52 сургуулийн 97 багш, 2973 суралцагч оролцсон. Нэг суралцагч дунджаар 80’508 үг уншиж, 3 цаг 53 минутын аудио ном сонссон ба 1844 суралцагч марафоны унших, сонсох болзлоо биелүүлсэн байна. Уг 3 үе шаттай уралдаанд амжилттай болзлоо хангаж батламжаа гардан авлаа

Leave a Reply