Эцэг эхийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа!

Нээлттэй хаалганы өдөрлөг

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

📢 Эцэг эхийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” амжилттай зохион байгуулагдлаа! 🎉🏫
👨‍👩‍👧‍👦 Манай сургуулийн Бага ангийн Эцэг эхийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, сурагчдын эцэг эхчүүдийг сургуулийн орчин, хичээл, сургалтын үйл ажиллагаатай танилцуулах зорилгоо бүрэн хэрэгжүүллээ.
📚 Өдөрлөгт бага ангийн 43 бүлгийн нийт 1820 эцэг эх асран хамгаалагчдаас 1792 эцэг эх асран хамгаалагчид буюу 98.5%_тай хүрэлцэн ирж хүүхдүүдийнхээ хичээлд сууж, багш нарын заах арга барилтай танилцсан нь тэдний хувьд үнэтэй туршлага болсон юм. ✨ Энэхүү арга хэмжээ нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ суралцах үйл явцыг ойроос ажиглах, багш нартай харилцан ойлголцож, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх алтан боломжийг бүрдүүллээ. 🤝
💐 Өдөрлөгт хүрэлцэн ирж, үр хүүхдийнхээ боловсролд чин сэтгэлээсээ анхаарал хандуулан, хичээлд нь сууж, багш нартай харилцаж, сургуулийн орчинтой танилцсан нийт эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.

Хариулт үлдээнэ үү