“ЦЭЦЭГ БҮХЭНД ӨНГӨ БИЙ” АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026 оны 10 дугаар сарын 09-13-ний өдрүүдэд “Цэцэг бүхэнд өнгө бий” аяны хүрээнд өсвөр насны 388 охидыг хамруулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтыг сургуулийн нийгмийн ажилтан, эмч нар, сэтгэл зүйч болон Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ЭМНА нар хамтран дараах сэдвүүдийн хүрээнд зохион байгуулсан юм.
Сургалтын зорилго нь охидын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, сэтгэл зүйн зөв төлөвшил, дасан зохицох чадварыг дэмжих, эрүүл зөв дадал хэвшилд сургахад чиглэсэн юм.
Сургалтад сурагчдаа идэвхтэй хамруулж, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлсэн анги удирдсан багш нартаа болон хамтран ажилласан байгууллага, мэргэжилтнүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Охид бүр цэцэг шиг өнгөлөг, эрүүл энх, аз жаргалтай, өөртөө итгэлтэй өсөж хөгжих болтугай!