Сонгинохайрхан дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нарын ур чадварын уралдаан 2026 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд сургууль бүрээсээ шалгарсан нийт 34 багш хичээл зааж, мэргэжлийн мэдлэг, заах арга зүй, хичээл зохион байгуулах ур чадвараа сорин, туршлагаа хуваалцлаа. Хичээл ажиглалтын явцад суралцагчдын сэтгэн бодох, бүтээх, хамтран ажиллах, чадварыг хөгжүүлэх аргазүй, хүүхэд бүрийн ялгаатай хэрэгцээ, оролцоог дэмжих байдал, цахим болон хиймэл оюун ухааны технолигийн хэрэглээ, явцын үнэлгээ, хичээлийн төлөвлөлт, зохион байгуулалтыг онцлон авч үзлээ. Ур чадварын уралдаанд ЗААХ АРГА ЗҮЙ, УР ЧАДВАРААРАА МАНЛАЙЛАН “ДЭД БАЙР” эзэлсэн Багш Б.Энхзаяадаа халуун баяр хүргэн, ажлын амжилт амьдралын сайн сайхныг eрөөe. Хамт олон нь бахархаж байна.
СУРГУУЛИЙН ЗАХИРГАА