2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр
Байгалийн ухааны (хими,физик,биологи) хичээлүүдийн ЭЕШ-ын бэлтгэл ажлын хүрээнд байгалийн ухааны багш нар сургалтын менежертэй хамтран дараах үйл ажиллагааг явууллаа.
ЭЕШ- шалгалтанд эцэг эх асран хамгаалагч, суралцагчид хэрхэн хамтран бэлтгэх, ЭЕШ-ын оноог хэрхэн ахиулах талаар Сургалтын менежер Л.Алтантуяа, Сургуульд элсэн орох, сургалтын Тэтгэлэг хэрхэн авах тухай физикийн багш Д. Мягмарцэцэг нар тус тус сургалт мэдээлэл өглөө. Хамтран үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан байгалийн ухааны секцдээ талархал илэрхийлье.