
Манай сургуулийн Бага ангийн Эцэг эхийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж, сурагчдын эцэг эхчүүдийг сургуулийн орчин, хичээл, сургалтын үйл ажиллагаатай танилцуулах зорилгоо бүрэн хэрэгжүүллээ.

Өдөрлөгт бага ангийн 43 бүлгийн нийт 1820 эцэг эх асран хамгаалагчдаас 1792 эцэг эх асран хамгаалагчид буюу 98.5%_тай хүрэлцэн ирж хүүхдүүдийнхээ хичээлд сууж, багш нарын заах арга барилтай танилцсан нь тэдний хувьд үнэтэй туршлага болсон юм.

Энэхүү арга хэмжээ нь эцэг эхчүүдэд хүүхдийнхээ суралцах үйл явцыг ойроос ажиглах, багш нартай харилцан ойлголцож, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх алтан боломжийг бүрдүүллээ.


Өдөрлөгт хүрэлцэн ирж, үр хүүхдийнхээ боловсролд чин сэтгэлээсээ анхаарал хандуулан, хичээлд нь сууж, багш нартай харилцаж, сургуулийн орчинтой танилцсан нийт эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.